Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас хэрэгжүүлж буй цаг үеийн ажлуудын талаар өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд цахимаар мэдээлэл хүргэлээ.
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар энэ сарын 25-ны өдрийн байдлаар давхардсан тоогоор нийт 13014 иргэн, 619 ажил олгогчид үйлчилгээ үзүүлжээ. Ажил зуучлах үйлчилгээний хүрээнд 619 ажил олгогч байгууллагатай хамтран ажиллаж 4821 ажлын байрны захиалгыг төвлөрүүлж, 1885 ажил хайгч иргэнийг шинээр бүртгэн, 920 иргэнийг ажилд оруулсан байна.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас жил бүр ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд энэ жил ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээг хэрэгжүүлэх аж. Энэхүү арга хэмжээнд 780 иргэнийг хамруулах төлөвлөгөөтэй байгаа талаар нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга С.Нямдорж мэдээллээ. Түүний мэдээлснээр хүнсний ногоо тариалах ажлын байранд энэ сарын 5-22-нд төвийн зургаан дүүргийн Хөдөлмөр хамгааллын хэлтэс болон хороо дүүргээр дамжуулан иргэдийг бүртгэж авсан байна.
Одоогийн байдлаар ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө мэдээллийг 240 иргэнд өгч, нийт 1230 иргэнд цагийн ажилд зуучилжээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30420
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.