Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2020 оны тавдугаар сарын 08-ны өдөр болсон. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хохирол төлбөр төлөх 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч дараагийн шүүх хуралдааныг 2020 оны тавдугаар сарын 15-ны өдрийг хүртэл хойшлуулсан юм. Ийнхүү 11 удаа хойшлогдоод байсан Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр /2020.05.15/ 09.00 цагт болж түүнд 13 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр шүүхээс гаргалаа.
Хэргийг сануулбал, Зам, тээврийн хөгжлийн яамны байранд 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр хүн амины хэрэг гарч, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдсан байдаг.
Улмаар уг хэрэгт ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалыг холбогдуулан шалгаж нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 /10.1 дүгээр зүйл.Хүнийг алах/-ийн 2.1 /онц харгис хэрцгийгээр/ дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байсан билээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30419
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.