УИХ өнөөдөр отгон чуулганаа завсарлуулна

2020-05-15 Парламент

УИХ өнөөдөр бүрэн эрхийн хугацааныхаа хамгийн сүүлийн буюу отгон чуулганаа завсарлуулахаар төлөвлөөд байна. Сонгуулийн жил учраас эрт завсарлаж гишүүддээ сонгуульдаа бэлтгэх боломж олгодог юм. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагаас эхлэх бөгөөд завсарлахаасаа өмнө дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

  • Тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай УИХ-ын тогтоолын төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2020 оны дөрөвдүгээр дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан/;
  • Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай НҮБ-ын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;
  • Баталсан хууль, УИХ-ын тогтоолуудын эцсийн найруулгыг сонсоно;
  • Тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.