Истанбулын онгоцоор 179 зорчигч ирлээ

2020-05-14 Мэдээ, мэдээлэл
 

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Туркийн Истанбул  хот, Энэтхэг улс руу тусгай үүргийн онгоц нисгэж, харин ОХУ-ын Улаан-Үд, Эрхүү хотуудаас Алтанбулаг боомтоор иргэдээ татан авахаар болсон.

Истанбул хотоос иргэдээ авчирч буй тусгай үүргийн онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Энэ онгоцоор нийт 179 иргэнээ татаж авснаас өндөр настан, асран хамгаалагчтай 7, эрүүл мэндийн шалтгаантай, асран хамгаалагчтай 44 хүн байна. Мөн жирэмсэн, асран хамгаалагчтай 7, бага насны хүүхэдтэй гэр бүл 43, оюутан, сурагч 35, ар гэрийн гачигдал, визний зөрчилтэй зэрэг бусад шалтгаантай 43 хүн иржээ.

Зорчигчдыг хүлээн авч, асуумж тандалт хийн тусгаарлалтаас шилжүүлж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.