УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Монгол Улс хүний хөгжлийн үзүүлэлтээр дэлхийн 177 орноос 92, эдийн засгийн өрсөлдөх чадварын индексээр дэлхийн 140 орноос 99, бизнесийн орчны индексээр дэлхийн 190 орноос 74, авлигын индексээр 93 дугаар байрт жагсаж байна. Тодруулбал, Монгол Улс хөгжлийн олон үзүүлэлтээр бүс нутгийн улс орнууд, дэлхийн дунджаас доогуур түвшинд байгаа юм. Ядуурлыг бууруулахад чиглэсэн халамжийн бодлого хангалттай үр дүнд хүрч чадаагүйг хөгжлийн суурь үзүүлэлтүүд нотолж байна. Түүнчлэн нийгмийн хөдөлгөгч хүч болсон дундаж давхарга эмзэг, нимгэн байгаа нь тэгш бус байдлыг бий болгож, ардчиллын суурь үнэт зүйлст сөргөөр нөлөөлж эхэлж байна. Тиймээс өнгөрсөн 30 жилийг бүхэлд нь дүгнэж, ирэх 30 жилийн хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нь зөв хэмээн Засгийн газар үзжээ. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал нь суурь 9 зорилго, 50 зорилттой бөгөөд 10 жилээр буюу 2020-2030 он, 2031-2040 он, 2041-2050 он гэсэн 3 үе шаттай аж.
Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багаас хэд хэдэн зөрчмын зөрүүтэй санал ирүүлжээ. Тухайлбал, тогтоолын төслийн 1 дүгээр хавсралтад “Алсын хараа: Монгол Улс 2050 он гэхэд нийгэм, эдийн засгийн өсөлтөөр бүс нутагтаа манлайлсан “Азийн тэргүүлэгч улс” болно” гэж өөрчлөн найруулав. Мөн үүнтэй уялдуулан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн Эрхэм зорилгод гишүүдийн саналыг тусгаж өөрчлөн найруулах, хавсралтын зохих хэсгийн “дундаж давхарга” гэснийг “бага, дунд орлоготой” гэж өөрчилжээ.
5 цагийн өмнө
7 цагийн өмнө
9 цагийн өмнө
9 цагийн өмнө
Өчигдөр
87365
30401
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.