Эрхээ хасуулсан жолооч нар үнэмлэхээ авч чадахгүй байна

2020-04-30 Мэдээ, мэдээлэл

Манай улсад дэлхийг түгшээгээд буй шинэ коронавирусийн тохиолдлууд бүртгэгдэж, холбогдох албанаас өндөржүүлсэн бэлэн байдал зарлан зарим үйл ажиллагаа хязгаарлагдмал байдалд орсон. Энэ хүрээнд эрхээ хасуулсан жолооч нар хөл хорио тогтоосноос хойш сургалтад суух боломжгүй болж, улмаар эрхээ сэргээлгэн үнэмлэхээ авч чадахгүй байна. Учир нь Замын хөдөлгөөний шинэчилсэн хуулиар зөрчил гаргаж, эрхээ хасуулсан жолооч нар дахин жолооны сургалтад сууж эрхээ сэргээлгэх зохицуулалттай. Гэвч ийм боломж цар тахлын улмаас мөн л хязгаарлагдсан. Тиймээс ТЦА-ны бүртгэл хяналтын төвөөс “Улсын хэмжээнд тогтоосон хөл хорионы журмаа дагах ёстой” гэдэг тайлбарыг өгч байна.

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.