Өнөөдөр транзит нислэгээр 273 хүн ирнэ

2020-04-30 Мэдээ, мэдээлэл


Улсын онцгой комисс /УОК/-ын шийдвэрээр тусгай үүргийн онгоцны нислэгийн тоог нэмж гурав болгосон талаар Шуурхай штаб энэ сарын 23-ны өдөр мэдээлсэн билээ. Энэхүү шийдвэрийн дагуу өнөөдөр /2020.04.30/ Инчеон онгоцны буудлаас АНУ, Зүүн өмнөд Ази, Европт байгаа иргэдийг татан авах юм. Нийт долоон улсаас 273 зорчигч ирнэ.

Түүнчлэн тавдугаар сарын 1-нд зөвхөн БНСУ-д оршин сууж буй монгол иргэд ирнэ. Мөн тавдугаар сарын 3-ны үүрээр Улаанбаатар хотод газардах Франкфуртын нислэгээр нийт 13 улсаас 263 зорчигч ирэх юм.

Дашрамд дурдахад, Монгол Улс хоёрдугаар сараас хойш гадаадаас нийт 4300 иргэнээ татан авчээ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.