ХСҮТ-д саадгүй хүрэх авто замын орц, гарцыг нээж эхэллээ

2020-04-21 Мэдээ, мэдээлэл

Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-ийн барилгын хойд хэсэгт авто машины орох, гарах гарцыг нээхээр уг гарц гаргах зам дээр баригдсан 5 автомашины гаражийг өнөөдөр /2020.04.21/ албадан буулгаж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2020 оны 4 дүгээр сарын 08-нд ХСҮТ-д очиж тус төвийн байр руу яаралтай эмнэлгийн тусламжийн тээврийн хэрэгсэл хүрэхэд авто замын саад учирч байгаатай танилцсан.

Улмаар тээврийн хэрэгслийг тус төвд чөлөөтэй хүргэх орц гарцыг 3 байршилд нэмэгдүүлэх үүргийг холбогдох албаныханд өгсөн юм. Ийнхүү орц гарц нээх ажил хийгдэж эхэлсэн бөгөөд өгсөн үүрэг чиглэлийн дагуу өөр 2 орц гарцын зам талбайг чөлөөлөх юм байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.