ОХУ Ялалтын баярын жагсаалыг хойшлууллаа

2020-04-17 Ертөнц

Коронавирусийн улмаас хэзээ ч өнжиж байгаагүй Ялалтын баярын жагсаалыг хойшлуулж буйг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын Аюулгүйн байдлын зөвлөлийн хурлын үеэр мэдэгдлээ.

Тэрбээр “Ялалтын баярын жагсаалын бэлтгэлийг яг одооноос эхлэх ёстой”. “Гэвч цар тахалтай холбоотой эрсдэл маш өндөр хэвээр байгаа бөгөөд тавдугаар сарын 9 гэхэд оргил үе нь өнгөрөхгүй учир парадын болон олон нийтийн бусад арга хэмжээний бэлтгэлийг яг одоо эхлүүлэх эрхийг надад өгөхгүй байна” гэж Путин цохон тэмдэглэжээ. “Тиймээс Батлан хамгаалахын яаманд, хүчний байгууллагуудын дарга нарт, бүх шатны төрийн байгууллагуудын удирдлагуудад хуваарийг өөрчилж, Улаан талбайд, бүс нутгуудад зохион байгуулах цэргийн жагсаалын бэлтгэлийг хойшлуулахыг үүрэг болгож байна. Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулан тэмдэглэхээр төлөвлөж байсан олон нийтийн бүх арга хэмжээг хойшлуулна” гэжээ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.