АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ДЭМБ-д өгдөг санхүүжилтээ зогсоохыг холбогдох албан тушаалтнуудад үүрэгдсэн гэж мэдэгджээ. ДЭМБ коронавирусийн дэгдэлтийг тогтоон барих үндсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж тэрээр хэлсэн байна. Түүнийхээр бол ДЭМБ вирусийн дэгдэлтийг БНХАУ-д дэгдэхэд л тэнд нь тогтоон барих ёстой байсан гэнэ. Тиймээс хариуцлага хүлээх ёстой гэж Д.Трамп мэдэгдэлдээ онцолжээ. Тэрээр өмнө нь ДЭМБ-ыг “БНХАУ-д л анхаараад бусдыг орхиж байна” хэмээн буруутгаж байсан удаатай юм. Д.Трамп дотооддоо мөн вирусийн дэгдэлтийг тогтоон барьж чадаагүй гэж шүүмжлүүлж байгаа билээ.
“Би засаг захиргааныхандаа “ДЭМБ-д өгдөг санхүүжилтээ зогсоо” гэж тушаасан. Одоогоор ДЭМБ коронавирусийн дэгдэлтийг зогсооход хэр хүчин чармайлт гаргасныг тодорхойлохоор үнэлгээ хийж байна гэжээ.