Францын асрагч, сувилагч нар нүцгэн эсэргүүцлээ үргэлжлүүлсээр байна

2020-04-6 Ертөнц

Францын асрагч, сувилагч нар “Covid-19”-ийн өөдөөс хамгаалах хэрэгсэлгүй нүцгэн явуулж буй Засгийн газраа эсэргүүцэн нүцгэлцгээж байна.

Чимээгүй жагсаалд нас, хүйс харгалзахгүй олон эмч, сувилагч нар нэгдэж #apoilcontrelecovid (Covid-ийн эсрэг нүцгэн) бичгээр нууц хэсгээ хаан барьж зургаа даржээ.

“Та бүгдийн мэдэж байгаачлан, өвчтөнүүдээ асарч хамгаалж байгаа хүн өөрийгөө, гэр бүлээ, эргээд өвчтөнөө эрсдэлээс хамгаалах хэрэгтэй. Бидэнд шаардлагатай маш олон зүйлс байхгүй байна. Засгийн газар биднийг ч, эмнэлгийн удирдлагуудыг ч сонсохгүй байна. Манай улсын эрүүл мэндийн салбар сүүлийн 15-20 жил маш муу байна” хэмээн жагсаалд оролцогч, сувилагч Мелина ярьжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.