Швейцарийн зохион бүтээгч Макс Рэйнэр дэлхийг бараг л бүхэлд нь тойрч ниссэн бөгөөд бусдыг ч бас дэлхийгээр тойрохыг уриалсан билээ.
Макс нь виртуал бодит байдлыг мэдрүүүлэгч өвөрмөц бүтээлийн зохион бүтээгч ба Birdly хэмээх орон зайг эзлэгч -урлаг, технололи, мөрөөдлийг хослуулсан гайхамшигт бүтээлийг бүтээсэн юм. Birdly нь хүмүүст яг л нисэж байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг бөгөөд хэрэглэгч тусгай зориулалтын хэрэгслийг толгойдоо зүүж, нүүрээ платформ ширээн дээр тавиад, гараа шувууны далавч мэт байршуулан, нислэгээ удирддаг байна.
Бүтээлийн урд талд сэнс байршуулснаар тохирох үед нь салхиар үлээж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг. Тусгай зориулалтын толгойны өмсгөлд нислэгийг бүрэн удирдах 3D бичлэгийг хийсэн бөгөөд та Нью Иорк хотоос эхлээд Африкийн цөл, үзэсгэлэнт арлууд зэрэг өөрийн хүссэн газрын дээгүүр нисэх боломжтой.
Г.Пүрэвсүрэн
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.