2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл зургаан сарын хугацаанд аж ахуйн нэгж, компаниудыг НДШ-ээс чөлөөлөх шийдвэр Засгийн газрын хуралдаанаас гарсан. Гэхдээ хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, компаниуд НДШ-ээс зургаан сарын хугацаанд бүрэн чөлөөлөгдөж байгаа юм.
Харин төрийн албан хаагчдад энэ шийдвэр хамаарахгүй аж. Мөн ХХОАТ ногдуулахгүй шийдвэр ч хамаарахгүй юм.
Хувийн хэвшилд ажилладаг иргэд НДШ болон ХХОАТ-аас чөлөөлөгдөж, хөдөлмөрийн гэрээнд заасан дүнгээр буюу цалингаа бүтнээр нь авах юм байна.
Мөн хувиараа НДШ төлдөг иргэдийг зургаан сарын хугацаатай чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраас нэмж гаргаад байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30420
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.