Францад коронавирусийн халдвар тархсантай холбоотойгоор уламжлал ёсоор тавдугаар сард зохион байгуулдаг Каннын кино наадмыг хойшлуулахаар болжээ.
“Өнөөдөр бид Каннын кино наадмыг зохион байгуулахгүй байх шийдвэр гаргалаа. Одоогийн байдлаар наадмыг зургадугаар сарын эцэс эсвэл долдугаар сарын эхэнд болгож хойшлуулах хэд хэдэн хувилбарыг хэлэлцэж байна” гэж тус наадмыг зохион байгуулагчдын мэдэгдэлд дурдсан байна.
Каннын 73 дахь удаагийн кино наадам тавдугаар сарын 12-ноос 23-ны хооронд Францын Номин эрэгт болох ёстой байв. Анхдугаар наадмыг 1946 онд зохион байгуулжээ. Тухайн үед гран-при шагналыг Фридрих Эрмлерийн бүтээсэн, Сталинградын дайчдын тухай “Их эргэлт” кино хүртэж байв. Харин өнгөрсөн оны гол шагналыг БНСУ-ын найруулагч Бон Жон Хо “Шимэгч” киногоороо хүртсэн билээ.
17 цагийн өмнө
21 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.