2020 оны 3 дугаар сарын 15-нд Ням гарагийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн чартер нислэгээр очсон манай 2 иргэнээс COVID-19 вирус илэрсэн тухай Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн. Эдгээр иргэд тус ЭСЯ-ны Консулын хэлтэст 12-нд ирж бүртгэлд хамрагдсан. Иймд 12-ны өдөр Консулын хэлтсээр ирж үйлчлүүлсэн иргэд доорх эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулж байна.
БНСУ-ын хууль журмын дагуу Сөүл хотын Юнсан дүүргийн захиргаанаас Консулын хэлтсийн байранд ариутгал, халдваргүйжүүлтийн ажлыг хийж байна. Консулын хэлтсийн ажиллах өдрийг жич мэдэгдэнэ. Энэ хугацаанд итгэмжлэл, иргэдийн бүртгэл, виз сунгуулахтай холбоотой яаралтай үйлчилгээг Пусан дахь Консулын газар цахимаар хийнэ.
• Пусан хотод суугаа Консулын газрын утас 051-465-9996, 010-4966-7103
• Виз сунгуулах хүмүүс ЭСЯ-ны шуурхай утас 010-8205-3464, 010-2723-3464-т хандан мэдээлэл авна уу.
ЗӨВЛӨМЖ
ТАНД халуурах, ханиалгах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 24 цагаар ажиллаж буй 1339 дугаарт залгасны дараа 4 товчлуурыг дарж гадаадын иргэдийг хариуцсан ажилтантай холбогдоорой. Хэрвээ та солонгос хэл мэдэхгүй бол ажилтанд “Монгол” гэж хэлээрэй. Энэ үед Таныг монгол хэлний орчуулагчтай холбож өгнө. Танд илэрч байгаа өвчний шинж тэмдэг зэргийг асууж тодруулсны дараа Танд хамгийн ойр байрлаж байгаа эрүүл мэндийн төв эсвэл эмнэлэгийг хэлж өгнө. Та зааж өгсөн эмнэлэгт очоорой. ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ (보건소), ЭМНЭЛГИЙН (병원) БАЙРШИЛЫГ ДОР ҮЗНЭ ҮҮ.
ТА эмнэлэгт очиж үзүүлэх үеэр эмч Танд коронавирусний шинжилгээ өгөх шаардлагатай эсэхийг шийднэ. Шинжилгээний хариу 6 цагийн дотор гарах боломжтой. Гэхдээ эмнэлгийн ачаалал зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан шинжилгээний хариу хүлээгдэх магадлалтай.
Шинжилгээний үнэ: Эмчийн магадлагаагаар коронавирусний шинжилгээг үнэгүй хийнэ. Харин Та өөрийн хүсэлтээр шинжилгээ хийлгэсэн бол тухайн эмнэлгийн тогтоосон тарифын дагуу Та төлбөрийг хувиасаа төлнө.
БНСУ дах нөхцөл байдлын талаар тус улсын Халдварт өвчин судлалын төвийн http://ncov.mohw.go.kr цахим хуудаснаас албан ёсны мэдээлэл авах боломжтой.
ЭСЯ-ны ШУУРХАЙ УТАС 010-8205-3464 ажиллаж байна.
МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
17 цагийн өмнө
21 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.