Оросын эрдэмтэд шинэ коронавирусийн вакцин туршиж эхэлсэн байна. Эрдэмтэд энэ вирусний эсрэг тарилгын анхны загваруудыг гарган авчээ. Хамгийн үр дүнтэй нэг, хоёр загварыг 2020 оны зургаадугаар сар гэхэд танилцуулахаар төлөвлөж байна гэж Новосибирскийн биотехнологийн лабораторийн эрхлэгч ярьсан байна.
Тус хүрээлэнгийн үйл ажиллагааг хянадаг Оросын эрүүл мэндийн хяналтын газрын мэдээлснээр тус улсад гуравдугаар сарын 16-наас хойш 116 мянган хүн коронавирусийн шинжилгээ өгсөн байна. Үүнээс 93 хүн халдвар авсан тухай мягмар гарагт мэдээлжээ. Лхагва гарагаас эхлэн гадаадын бүх иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй аж.
Энэ зуурт Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн ажилтнуудад “агаараас урьдчилан сэргийлэх” арга хэмжээ хэрэгжүүлэх талаар авч үзэж байна. Учир нь нэгэн шинэ судалгаагаар зарим тохиолдолд коронавирусийн халдвар нь агаарт тэсвэртэй байх боломжтой гэсэн дүгнэлт гарчээ.
17 цагийн өмнө
21 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.