Истанбул-Улаанбаатарын тусгай нислэг өнөөдөр Чингис хаан олон улсын нисэх буудлаас хөөрлөө.
Энэ сарын 19-ны 01.00 цагт буцаж ирэх уг нислэгээр 249 иргэн эх орондоо ирэх аж. Иргэдийг ирсэн даруйд 14 хоног тусгаарлах тул угтан авах шаардлагагүй гэдгийг Улсын онцгой комиссоос анхааруулж буй юм. Мөн зорчигчдын ачаа, тээшийг 14 хоног ариутгасны дараа хүлээлгэн өгөх аж.
Ташрамд дурдахад, энэ сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр БНСУ-аас 244 иргэнээ татан авсан. Мөн энэ сарын 16-нд Берлин, Москвагаас 231, Токиогоос 256 иргэнээ тусгай нислэгээр авч ирсэн юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30421
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.