БНСУ-д коронавирусний халдвараас иргэдийг урьдчилан сэргийлэх зорилгоор ЭСЯ-ны Консулын хэлтсээс дараах төрлийн итгэмжлэл, иргэний бүртгэлийн үйлчилгээг түр хугацаанд дотоодын шуудангаар үзүүлнэ. Үүнд:
Итгэмжлэл:
-Гадаад паспорт захиалах;
-Хүүхэд хилээр асран халамжилж БНСУ-д авчрах, нутаг буцаах;
-Хүүхдийн виз мэдүүлэх;
-Тодорхойлолт авах /Жолооны үнэмлэх, гэмт хэргийн тодорхойлолт/
-Жирэмсэн эхийн тэтгэмж, хүүхдийн мөнгө авах;
-Төрөл садангийн лавлагаа авах;
-Өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосноос авна уу.
http://www.mongolembassy.com/index.php…
Иргэний бүртгэл:
-Төрсний бүртгэл;
-Гадаад паспорт захиалга;
-УБЕГ-ын лавлагаа;
-Буцах түр үнэмлэх захиалга;
-Гадаад паспорт олголт.
Анхаарах зүйлс:
•ЭСЯ-ны цахим хуудас “www.mongolembassy.com”-ны “консулын үйлчилгээ” цэсээс дэлгэрэнгүй заавар, мэдээлэлтэй сайтар танилцаж, бичиг баримтаа бүрэн гүйцэд бүрдүүлж, маягтаа үнэн зөв бөглөж, төлбөрийн хуудсыг хамт ирүүлэх;
•Итгэмжлэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг тус ЭСЯ-ны Консулын хэлтсийн 02-798-1950 дугаар, иргэний бүртгэлийн дэлгэрэнгүй мэдээллийг 02-790-625 дугаар утсаар холбогдож авах;
•Байр орон сууц, хадгаламж, банкны данс захиран зарцуулах, шүүхэд төлөөлөх зэрэг хөрөнгө, санхүүтэй холбоотой итгэмжлэлийг шуудангаар батлахгүй;
•БНСУ-ын Гёнги муж/경기/, Ганвөн муж/강원/, Умард, Өмнөд Чүнчөн муж,/충청/ Умард Чөнра муж/전라북/, Чэжү /제주/ тусгай бүсийн оршин суугчид Элчин сайдын яамны Консулын хэлтэст, Өмнөд Чөнра/전라남/, Өмнөд, Умард Гёнсан /경상/ мужийн оршин суугчид Бусан дах Консулын газарт хандана уу. Утас: (051)465-9996, 010-4966-7103 утсаар холбогдоно уу.
Эх сурвалж: Сөүл дэх Монгол Улсын ЭСЯ
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.