
Малайзын Шадар сайд асан Нажиб Разак болон түүний зөвлөх Абдул Разак Багинда нарын орчуулагчаар ажиллаж байсан Шаарийбуугийн Алтантуяа нь 2006 онд бусдын гарт тухайн улсад амиа алдсан. Гэвч энэ хэрэг олон шалтгааны улмаас шийдэгдэхгүй өнөөдрийг хүрсэн юм.
Тэгвэл олон жил сунжирсан эл шүүх хурал энэ сарын 20-нд болох талаар талийгаачийн аав С.Шаарийбуу өөрийн цахим хуудсанд бичжээ.
Тэрбээр “Би 21 дэх жилдээ шүүх хуралд явж байна. Шүүх хурал нь энэ сарын 20-нд болно.
Малайзын төр, засаг надтай давж заалдсан ээлжит шүүх хуралд явлаа. Надад сэтгэлийн дэм хүргэсэн монгол ахан дүүстээ баярлалаа.
МАЛАЙЗЫН-ТӨР ЗАСАГ, ШҮҮХ нь МОНГОЛЫН нэг иргэнтэй давж заалдах гэж 20 жил элдэв арга хайж, 4 жил боловсруулснаа одоо хийнэ. Яаж шийдэхийг харах өдөр ирлээ. Манай хэсэг бүлэг эрх мэдэлтнүүд мөн ч “арчаагүй байдлаар оролцсон”-ыг мартъя, буянаараа болог. Бид биесээ ойлгон дэмждэг болохоор болж л таараа” гэжээ.
3 цагийн өмнө
4 цагийн өмнө
5 цагийн өмнө
Өчигдөр
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.