Франц Улсад коронавирусний тохиолдол сүүлийн 24 цагийн байдлаар 1412 (+286 шинэ тохиолдол) хүрээд байна гэж Францын Эрүүл мэндийн ерөнхий газрын дарга Ж.Саломон 19.20 цагт мэдээлэл хийлээ. Үүнээс 25 хүн нас баржээ.
Ж.Саломон мэдэгдэлдээ 2 дугаар шатнаас дараагийн шатанд шилжих аргагүй нөхцөл үүслээ гэж мэдэгдэж буйгаас үзэхэд ойрын хугацаанд 3 дугаар шатанд шилжиж тодорхой хязгаарлалт (сургуулиудын үйл ажиллагааг зогсоох г.м) хийх хандлага ажиглагдаж байна.
Франц улсад өвчлөл өдөр бүр хурдацтай хэмжээнд нэмэгдэж байгаа тул иргэд та бүхэн онцын шаардлагагүй нөхцөлд олон нийтийн газар зорчихгүй, эрүүл ахуйн дэглэмийг өндөр хэмжээнд сахихыг зөвлөж байна.
Эх сурвалж: Бүгд Найрамдах Франц Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.