БНХАУ-д ковид-19 вирусийн халдварын улмаас ийм бүртгэлийн систем хэрэгжиж эхлээд байна. Нийт иргэдийг улаан, шар, ногоон гурван өнгөд хуваах бөгөөд тэр нь эрсдэлтэй, сэжигтэй, эрүүл хүмүүсийн шинжийг илтгэж байгаа болохыг уншигч та төвөггүй ойлгож байгаа байх.
Тухайн хүн аль хүрээнд хамрагдаж байгааг сүүлийн үед гадаад дотоодод зорчсон байдал зэрэг тандалт судалгааг үндэслэн тогтоогоод тэр тухай мэдээллийг хувь хүний гар утсанд ирүүлэхийн сацуу машин тэргэнд нь тэмдэг дарж, тусгай ухаалаг үнэмлэх олгох болсон байна. Одоо энэ эрүүл мэндийн ухаалаг бүртгэлийн систем болон цахим үнэмлэх Хятадын 226 том хотод хэрэглэгдэж эхлээд байна.
Эрүүлд буюу ногоон өнгөний хүрээнд багтсан хүмүүс метронд чөлөөтэй сууж олон нийтийн газраар зорчих боломжтой бөгөөд улаан өнгөнд багтсан бол гэрээс гарахгүй суух хэрэгтэй болно. Харин шар өнгөнд хамаарах хүмүүсийн үйл ажиллагааг тодорхой хүрээнд хянаж өгсөн аж.
Өчигдөр миний шүүмжилж бичсэн ганц хоёр хүн тэр олон машин тэргийг зогсоож ойр зайнаас харьцаж шүргэлцэж байгаа арга хэмжээний оронд ийм ухаалаг эрүүл мэндийн ухаалаг бүртгэлийн тогтолцоог нэн даруй хэрэгжүүлж эхлэвэл хүн хүчийг маш хэмнэхээс гадна хамгийн гол нь халдварын эрсдлийг эрс бууруулж болох бус уу?
Өөрөөр хэлбэл, сүүлийн хоёр гурван сар гадаад дотоодод зорчоогүй хүмүүсийн машин тэрэгний урд салхивчин дээр ногоон өнгийн нэвтрэх бичиг наалттай байхад зогсоолгүй явуулж харин гадаадаас саяхан буцаж ирсэн тэр дундаа халдварын голомт бүхий улс орнуудаас ирсэн хүмүүсийн машин тэргэн дээр шар улаан үнэмлэх хадчихаад тэднийг замын урсгалд саад болохооргүй газарт тусгаарлан зогсоож халууныг нь хэмжээд явуулахад болохгүй нь юу байх билээ.
Дээрх зурган дээр ногоон өнгийн ухаалаг үнэмлэхтэй хүмүүс чөлөөтэй нэвтэрнэ. Харин улаан шар үнэмлэхтэй хүмүүс бүртгүүлээрэй гэсэн байна. Мөртлөө манайхан шиг 10 хэдэн асуулттай цаас бөглүүлэхгүй тусгай карт уншигчид ухаалаг үнэмлэхээ уншуулаад нэвтрэх буюу сэжигтэй хүмүүсийг нэвтрүүлэх эсэхийг ухаалаг үнэмлэх уншигч шийддэгбайж таарна. Эрүүл мэндийн бүртгэлийн ухаалаг системийн нарийн ширийн тогтолцоо, ажиллагааг холбогдох байгууллагууд судлаж хэрэгжүүлээсэй. Ядаж цаг хугацаа хэмнэх бүрэн боломжтой юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.