Сүүлийн өдрүүдэд COVID-19 халдварын дэгдэлтийг хумих зорилгоор 5G-тэй холбосон эмчилгээний ухаалаг роботуудыг Үханий Ше Хэ зэрэг эмнэлэгт нэвтрүүлэн ажилуулж эхэлжээ. Эмчилгээний зориулалттай ухаалаг роботууд ариутгал, цэвэрлэгээ, хүргэлт зэрэг үйлчилгээ үзүүлж, халдвар дахин дамжих эрсдэлийг бууруулж байна. Мөн Шанхай, Шандүн, Гансү зэрэг газрын COVID-19 халдварын эсрэг ажиллаж байгаа эмнэлэгт уг роботуудыг нэвтрүүлжээ.
Гуаньдүн Фүжянь мужийн галт тэрэгний өртөө, метроны өртөө зэрэг олон нийтийн талбайд 5G-тэй холбосон хэт ягаан туяагаар биеийн дулаан хэмжих төхөөрөмжийг байрлуулан ажиллуулж байна. Энэ төрлийн төхөөрөмж нь илч дулааны дүрслэлийн технологид суурилан 5G-гээр биг дататай холбогдон хэвийн бус температуртай хүмүүсийг маш богино хугацаанд илрүүлж, хяналтад хамруулах чадавхитай аж.
Эмнэлгийн яаралтай тусламжийн төвийн ажилтнууд мэдээллийг тэр даруйд хүлээн авч сэжигтнийг олон нийтээс тусгаарлах ажлыг өндөр үр дүнтэй хийх боломжтой болж байгаа юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30417
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.