УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүллээ

2020-01-30 Парламент

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.30/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүллээ.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх талаарх  санал хураалтыг нууцаар явуулж, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 30 саналаар түтгэлзүүлэх шийдвэрийг гаргасан байна.

Чуулганы дараа тэрбээр өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгөхөөр болсноо сэтгүүлчдэд мэдэгдэв.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.