Нийслэлээс агаарын чанарыг сайжруулах 2, 3 бүсэд амьдарч байгаа амьжиргааны түвшин доогуур буюу 240 хүртлэх оноотой өрхөд 45 хоногийн хэрэглээний сайжруулсан түлшээр хангахаар болжээ.
Сайжруулсан түлшээр хангахад нэмэлт борлуулагч, цэг нэмэх шаардлагагүй гэдгийг холбогдох албаныхан онцолж байна. Харин одоогоор олгож буй цэгүүдээс /БГД-ийн 608, БЗД-ийн 2385, СХД-ийн 3659, СБД-ийн 934, ХУд-ийн 682, ЧД-ийн 1732/ өрхүүд сайжруулсан түлшээ 7 хоногийн 6 шуудайг /25кг/ картаараа авах боломжтой аж.
Тус ажлыг Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, “Таван Толгой Түлш” ХХК, “Би Ти жи Ти” ХХК хамтран зохион байгуулж буй юм. Энэхүү ажлын хүрээнд буюу идэр есийн хүйтэн өдрүүдэд буюу 45 хоногийн хэрэглээний сайжруулсан түлшийг 10 мянга гаруй өрхөд үнэ төлбөргүй олгохоор болж байна.
60 минутын өмнө
2 цагийн өмнө
5 цагийн өмнө
5 цагийн өмнө
Өчигдөр
87365
30396
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.