Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл болон “Хууль тогтоомж хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтооолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Я.Содбаатар гишүүн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг танилцуулав.
Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлсэн.
Хууль хэрэгжүүлэх журмыг тодорхой болгох, тэтгэвэр барьцаалсан зээлгүй тэтгэвэр авагчдад зориулан үнэт цаас гаргах нөхцөл, зарцуулалтын талаарх дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл болон шаардлагатай тохиолдолд “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг судалж, танилцуулах, тэтгэврийн шинэчлэлийг эхлүүлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруупж, батлуулах нь зүйтэй гэж тус Байнгын хороод үзсэн болно.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсэгт заасны дагуу Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл болон Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсныг санал, дүгнэлтэд дурдав. Хууль, тогтоолын төслүүдийг хамтарсан Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасны дагуу хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг Байнгын хороодын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Я.Содбаатар гишүүний танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асууж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхоролоос хариулт авсан.
Үргэлжлүүлэн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Улсын Их Хурлын гишүүдийн 62.8 хувь нь дэмжсэн. Иймд Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад гишүүд 62.8 хувийн саналаар, “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг 64.3 хувийн саналаар дэмжсэн юм.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.