Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн өргөдлийг авах хугацаа маргааш дуусах байсан ч долоо хоногоор сунгалаа.
Өнгөрсөн 12 дугаар сарын 11-нээс эхэлсэн уг бүртгэлд өнөөдрийн байдлаар 397 хүн өргөдлөө өгчээ. Хөгжлийн банкны санхүүжилтээр барьсан 315 айлын орон сууцны 70 хувийг түрээслэх, 30 хувийг худалдах шийдвэрийн дагуу иргэдийн өргөдлийг хүлээж аваад байгаа юм. Түрээслэх орон сууцны
23 хувийг -Залуу гэр бүлд
15 хувийг -Хувийн байгууллагын ажилтан, хувиараа бизнес эрхлэгчдэд
20 хувийг –Ахмад настанд
5 хувийг- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд
5 хувийг -Өрх толгойлсон эцэг, эхэд
2 хувийг- Гамшгийн аюулт үзэгдлээс орон гэргүй болсон иргэдэд
25 хувийг- Төрийн албан хаагчдад олгоно.
Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийг сугалаагаар шалгаруулна. Мөн нэгээс гурван өрөө байр түрээслэх хүсэлтэй иргэд сард дунджаар 600 мянган төгрөгөөс дээш цалинтай байх ажээ.
Нэг өрөө байр авах бол сарын 600.000 төгрөг
Хоёр өрөө байр авах бол сарын 800.000 төгрөг
Гурван өрөө орон сууц авах бол сарын 1.000.000 төгрөгийн орлоготой байх шаардлага тавьж байгаа аж.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30423
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.