Тэтгэврийн зээл нэмж олгохгүй байхыг үүрэг болголоо

2020-01-2 Банк, санхүү
 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ҮАБЗ-өөс тэтгэврийн зээлийг тэглэх тухай шийдвэр гаргасныг мэдэгдсэний дагуу Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 1 сарын 2-ны өдрийн тушаалаар 1 сарын 1-ний өдрөөс эхлэн тэтгэврийн зээл нэмж олгохгүй байхыг банкуудад үүрэг болголоо.

2019 оны 11 дүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 776 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй 300 орчим мянган иргэн байгаа бөгөөд тэтгэврийн насны иргэдийн 92 хувь нь Хаан банк болон Төрийн банкаар үйлчлүүлдэг байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.