Нийслэлийн нэгдүгээр сургуулийн захирлын албан тушаалыг түр орлон ажиллаж байсан Д.Цогзолмаа ажлаа хүлээлгэн өгсөн байна. Түүний оронд тус сургуулийн математикийн багш З.Бат-Эрдэнийг энэхүү албан тушаалд томилжээ.
Д.Цогзолмаа нь ажиллах хугацаандаа сургуулийн сурагчдад чанаргүй хүнсээр үйлчилж байгаа асуудалд анхаараагүй, уг асуудлаар олон нийтэд мэдээлсэн багшийг ажлаас нь халсан зэрэг дутагдалтай ажиллаж байсан билээ. Үүний улмаас тус сургуулийн 70 гаруй багш Д.Цогзолмаа захиралтай хамтран ажиллах боломжгүй хэмээн үзэж, ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаад байсан аж. Тиймээс захирал Д.Цогзолмаа ийнхүү ажлаа хүлээлгэн өгчээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30423
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.