УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2019.12.04/-ийн хуралдаанаар Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох асуудлыг хэлэлцэнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн 51-р зүйлийн 2, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15-р зүйлийн 1 дэх хэсэг, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулж, Ерөнхийлөгч томилох юм.
НЭР ДЭВШИГЧ Б.АМАРБАЯСГАЛАН ГЭЖ ХЭН БЭ?
Нэр дэвшигч Болдын Амарбаясгалан нь 1974 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төржээ.
1981-1991 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Оросын 2 дугаар дунд сургууль
1991-1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд эрх зүйн бакалавр
1999 онд Батлан хамгаалахын их сургуулийг Хууль зүйн ухааны магистр
2013 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны докторын зэргийг тус тус дүүргэсэн байна. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны докторын зэрэгтэй, хуульч цолтой.
Ажилласан байдал:
1995-1998 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд эрдэм шинжилгээний ажилтан
1998-2007 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд багш
2007-2013 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд Ахлах багш
2013-2017 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Сургалтын албаны дарга, 2017 оноос Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд дэд профессороор ажиллаж байна.