“Нүүдэлчин” иж бүрдэл хоолны газрын үйл ажиллагааг зогсоолоо

2019-12-4 Мэдээ, мэдээлэл


Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу БЗД-ийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөний баруун талд байрлах Нүүдэлчин иж бүрдэл хоолны газарт үйл ажиллагаанд НМХГ-аас хүнсний чанар, стандарт, эрүүл ахуйн халдвар хамгааллын чиглэлээр хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар тус хоолны газар нь Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 02-01/104 дүгээр шийдвэрээр ашиглалтыг хориглосон нийтийн зориулалттай орон сууцны барилгад байрладаг, хоол үйлдвэрлэлийн технологийн урсгалыг буруу зохион байгуулсан, ажлын байрны тааз, шал нь зай завсар ихтэй зориулалтын бус, хүнсний зориулалтын агуулахгүй, хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горим зөрчсөн, бохирын шугамын тос баригчийг тогтмол цэвэрлэдэггүй ачааллаас болж бохирын шугамд бөглөрөлт үүссэн. Орон сууцны орцонд бохирын үнэртэй, хуульд заасан стандарт, техникийн зохицуулалтад нийцсэн барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх журмыг зөрчсөн зөрчлийг үндэслэн Зөрчлийн хэрэг нээж, үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон.

Хяналт шалгалт үргэлжилж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.