ОХУ-ын Бүгд Найрамдах Хакасия Улсын бизнесийн төлөөлөгчид энэ сарын 6-7-нд Монгол Улсад айлчлах бөгөөд энэ үеэр Монголын бизнес эрхлэгчидтэй уулзалт хийнэ.
Уулзалтад тус улсаас барилгын болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг «ЛСТК-САЯНЫ» ХХК, «СолеВит» ХХК зэрэг бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцоно.
Бизнес уулзалт энэ сарын 06-ны 14.30 цагт Улсын их дэлгүүрийн 7-р давхарт зохион байгуулагдах тул бизнес холбоо тогтоож хамтран ажиллах хүсэлтэй дотоодын ААН байгууллагуудыг идэвхитэй оролцохыг урьж байна.
Дашрамд дуулгахад, уулзалтад оролцохын тулд 99049074 дугаараар бүртгүүлж болох аж.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30422
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.