Монголбанк өчигдөр 10-р сарын 30-нд ээлжит бус гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа.
Төв банкнаас төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сүүлийн өдрүүдэд суларсныг түр зуурын шинжтэй гэж үзэж, энэхүү нөхцөл байдал даамжрахаас урьдчилан сэргийлж лхагва гарагт ээлжит бус гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа.
Дуудлага худалдаанд банкууд 100 сая ам.долларыг худалдан авах санал ирүүлжээ. Саналыг Монголбанк бүрэн биелүүлж, 2698.54 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 100 сая ам.долларыг нийлүүллээ.
Цаашид Монголбанкнаас төгрөгийн ханшид огцом хэлбэлзэл үүсгэхгүй байхад чиглэсэн үйл ажиллагааг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
3 цагийн өмнө
4 цагийн өмнө
7 цагийн өмнө
7 цагийн өмнө
Өчигдөр
87365
30398
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.