Ой зургаан сартай хүүхэд нүхэн жорлонд унаж, амиа алджээ

2019-09-18 Мэдээ, мэдээлэл

 

Ой зургаан сартай хүүхэд өчигдөр нүхэн жорлонд унаж нас барсан харамсалтай явдал болсон байна.

Энэхүү дуудлага нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд хүүхэд нүхэн жорлонд унасан хэмээн 10.05 цагт онцгой байдлын газарт иржээ.

Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, хоёр автомашинтайгаар 11.5 километр замыг туулан 10:20 цагт очиж, 1 нас 6 сартай, эмэгтэй хүүхэд хоёр метр гүн нүхэн жорлонд унаж нас барсан байсан тул цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өглөө гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Энэ мэдээллийг сэрэмжлүүлэх зорилгоор хүргэж байгаа бөгөөд эцэг, эхчүүд бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, иргэд жорлонгоо цоожтой болгох зэргээр болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.