Монгол болон Орос улс хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны сан байгуулах тухай хэлэлцээр байгуулжээ. Энэ тухай Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев мэдэгдсэн байна.
“Энэхүү сан нь хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг мэдэгдэхүйц нэмэгдүүлэхэд чиглэгдсэн. Одоогоор хөрөнгө оруулалтын сан нь жилд хэдэн арван сая ам.доллар дээр яригдаж байгаа хэдий ч цаашид жилд хэдэн зуун сая ам.долларт хүрч магадгүй гэж бид үзэж байна. Орос, Монголын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсад санхүүгийн төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Оросын шууд хөрөнгө оруулалтын сан Ази болон Ойрхи Дорнодод түншүүдийг татахаар төлөвлөж байна” хэмээн тэрбээр мэдэгджээ.
“Орос, Монголын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хамтарсан сангийн анхны төслүүд нь Оросын хэд хэдэн компанитай хамтран хэрэгжүүлэх Монголын тээврийн дэд бүтцэд хийх хөрөнгө оруулалтууд байх болно” хэмээн Кирилл Дмитриев мөн ярьсан байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87370
30430
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.