Б.Хурц нарт холбогдох шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж байна

2019-08-16 Мэдээ, мэдээлэл

Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр өглөө 09.00 цагт үргэлжлэхээр боллоо. Ийнхүү шүүх хурал тав дахь өдрөө үргэлжлэхээр болов.  Учир нь нэлээн их нотлох баримтуудыг үзэж байгаа учир цаг хугацаа их шаардаж байгаа талаар мэдээлсэн.

Шүүх хуралдаанд улсын яллагч 2, шүүгдэгч 9, шүүгдэгч нарын өмгөөлөгч 17, хохирогч 3, хохирогчийн өмгөөлөгч 4, шүүхийн иргэдийн төлөөлөгч, гэрч, шинжээч 7, Шүүх хуралдааны танхимд шүүх бүрэлдэхүүн /3/, нарийн бичгийн дарга /2/, хамгаалалтын цагдаа /6/ нийт 49 хүний оролцогчтойгоор явагдсан.

Шүүх хуралдаан хаалттай явагдаж байгаа болно. Учир нь нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т заасан “МАШ НУУЦ”-ын зэрэглэлтэй прокуророос ирүүлсэн.

Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т “МАШ НУУЦ”-ын зэрэглэлд хамаарагдах мэдээлэл 20 жилийн хугацаагаар нууцлагдана” гэж,

Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “Төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг энэ зүйлийн 19.1.2-т заасан үндэслэлээр нууцлах хугацаа дуусахаас өмнө ил болгох эсэхийг тагнуулын байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.” гэж тус тус хуульчилсан байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хуралдааныг дараах тохиолдолд бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хаалттай явуулна“ гэж, мөн зүйлийн 2.1-т “төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой хэргийг хаалттай хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар шүүх хуралдааныг хаалттай явуулж байгаа бөгөөд шүүх хэрэгт авагдсан материалыг нууцаас гаргаж, шүүх хуралдааныг нээлттэй хянан шийдвэрлэх боломжгүй гэсэн юм.

Мөн шүүх хуралд оролцож байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд шүүхийн байрны арын хаалгаар тусгай тоноглолтой автомашинуудыг нэвтрүүлж байлаа.

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.