Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Монгол-Хятадын Засгийн газрын комиссын ажлын хэсгийн хуралдаан энэ сарын 06-нд ГХЯ-нд болов.
Хуралдаанд ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал бөгөөд Монголын талын ажлын багийн дарга Т.Жанабазар, БНХАУ-ын Худалдааны яамны Азийн газрын дэд захирал бөгөөд Хятадын талын ажлын багийн дарга Ян Вэйчюнь нар төлөөлөгчдөө ахлан оролцов.
Ажлын багийн хуралдаанаар БНХАУ-аас Монгол Улсад олгож буй хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй төслүүдийн явцыг түргэтгэх, манайхаас БНХАУ-д экспортлох махны хоригийг цуцлах асуудлыг шуурхай шийдвэрлэх талаар нэгдсэн ойлголтод хүрэв. Мөн Монголын уул уурхайн бус бараа болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэх, эрчим хүч, дэд бүтэц, тээврийн хамтын ажиллагааг урагшлуулах, Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэх талаар санал солилцлоо.
Үүний дараа БНХАУ-ын төлөөлөгчид тус улсын Засгийн газраас олгож буй буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй зарим төслүүдийн үйл явцтай танилцав.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.