Б.Хурц нарын өмгөөлөгчдийн шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлтийн дагуу тэдэнд холбогдох Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан ирэх сарын 12-н хүртэл хойшлов. Б.Хурц нарын 9 хүнд холбогдох Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагт эхэлсэн ч шүүгдэгчдээс хуралдаанд Ц.Амгаланбаатарыг оролцуулах хүсэлт гаргасан. Энэ дагуу шүүх хуралдааныг 14.00 цаг хүртэл хойшлуулж Ц.Амгаланбаатарыг шүүх хуралдаанд оролцуулах ажлыг зохион байгуулсан.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд Ц.Амгаланбаатарыг гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн нь шүүх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “…энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа” гэж зааснаар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан байна.
Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.