Авлигын эсрэг хуулийн дагуу УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат нарын шинээр томилогдсон 5 албан тушаалтны ХАСХОМ-ийг 30 хоногийн дотор бүртгэн хүлээн авчээ.
Төрийн болон нутгийн захиргааны нийт 109 байгууллагын 81 байгууллагын цахим сайтад мөн 8 аймгийн орон нутгийн ТВ-ээр Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ашиг сонирхлын зөрчил, ХАСХОМ, ХАСУМ-ийн талаарх шторк, харандааны зураглал, 3 төрлийн шторк, сурталчилгааг /зохиомжит промо/ нэвтрүүлж иргэд, олон нийтэд авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаарх ойлголт мэдээллийг хүргэжээ. Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгууллагын удирдах албан тушаалтан, эрх бүхий албан тушаалтныг чадавхижуулах чиглэлээр Цагдаагийн ерөнхий газар, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, Тээврийн прокурор гэх мэт байгууллагын 350 гаруй албан тушаалтанд сургалт зохион байгуулсан байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30423
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.