Олон улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцсон Монголын цэргийн бие бүрэлдэхүүнд өнөөдөр шагнал гардууллаа.
Тодруулбал, манай улсын цэргийн багийн есдүгээр ээлжийн бие бүрэлдэхүүнд төрийн одон медаль, салбарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа ЗХЖШ-ын жагсаалын талбайд боллоо. Дээрх бие бүрэлдэхүүн нь Афганистан улсад явагдаж буй НАТО-гийн эвслийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчний хамт үүргээ амжилттай биелүүлээд ирсэн юм.
Зэвсэг хүчний дайчдыг “Эх орны төлөө I”, “Эх орны төлөө II”, “Дайчин алдар I-II” медалиар болон “Эх орны төлөө I-II-III хүндэт тэмдэг”, “Афганистанд энхийн төлөө I” дурсгалын тэмдгээр нийт 120 цэргийн алба хаагчийг шагнаж урамшуулав. Энэ удаагийн ажиллагаанд цэргийн эмэгтэй албан хаагчид анх удаагаа оролцож үүрэг гүйцэтгэснээрээ онцлог юм.
Шагнал гардуудлах ёслолын үеэр Зэсвэгт хүчний 120-р ангийн Захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа Б.Даваа-очир хэлэхдээ “Биднийг үүрэг гүйцэтгэх хугацаанд Афганистан улсын баруун хойд хэсэгт халдлага дайралт их гарсан. Энэ хугацаанд манай цэргийн баг аюулгүй байдлаа ханган амжилттай үүргээ биелүүллээ. Энхийг сахиулах ажиллагаанд нийт зургаан эмэгтэй албан хаагч үүрэг гүйцэтгэж ирсэн”-ийг тодотгосон юм.
Тэрээр, “Манай эмэгтэй дайчид эрэгтэй албан хаагчидтай мөр зэрэгцэн даалгавраа амжилттай гүйцэтгэж байсныг дурдмаар байна. Мөн манай цэргийн багийн бие бүрэлдэхүүн алдаа эндэгдэл гаргалгүй үүргээ биелүүлж ирсэн”-ийг онцолж байлаа.
Шагнал гардуулах ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар болон БХЯ, ЗХЖШ, Хуурай замын цэргийн командлал, Агаарын цэргийн багийн бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30428
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.