Монгол Улс нь БНХАУ-ын Тяньжин хотын Дунзянь боомтод эдийн засгийн бүсэд 10 га газар эзэмшихээр болов. Энэхүү газар дээр “Монгол тээвэр логистикийн төв” байгуулагдах юм.
Төслийн бүтээн байгуулалт ирэх долдугаар сард эхлэх аж.
Ийнхүү Монгол Улсыг далайд гарцтай болгох, далайгаар дамжаад гуравдагч зах зээлрүү гаргах боломж нөхцөлийг бүрдүүлж өгч байна. Нөгөө талаар “Тяньжин Монгол тээвэр логистикийн төв” төслийг хэрэгжүүлж Монгол Улсын аж ахуй нэгж байгууллагууд Монгол Улсын онцлогт нийцсэн үйлчилгээг уг логистикийн төвөөр дамжуулж үзүүлэх таатай боломж нөхцөл бүрдүүлнэ. Цаашлаад олон төрлийн бизнесийн үйл ажиллагаа эрхлэх боломж бүрдүүлж байгаа аж. Мөн зөвхөн логистик, агуулахын үйл ажиллагаа эрхлээд зогсохгүй нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж БНХАУ-ын дотоодын зах зээл болон цаашид экспортод гаргах бүрэн боломж нээх зэрэг эдийн засгийн чухал үр ашигтай аж.
15 цагийн өмнө
17 цагийн өмнө
17 цагийн өмнө
19 цагийн өмнө
20 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.