Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Дорнод аймагт ажиллаж байна

2019-05-13 Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан Ажлын хэсэг 2019 оны 05 дугаар сарын 09-10-нд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Түвшинширээ суманд, 12-нд Дорнод аймгийн Сэргэлэн суманд тус тус ажиллаж, малчин эмэгтэйчүүдийн хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилтийн талаар орон нутгийн удирдлагууд, нутгийн иргэд, төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийж байна.
Малчин эмэгтэйчүүдийн хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилтийг шинжлэхдээ олон улсын гэрээ болон бусад хууль тогтоомжоор баталгаажуулсан эрх, эрх чөлөөнд нөлөөлж буй сөрөг нөлөөлөл, шалтгаан нөхцөл, хүний эрх зөрчиж буй кэйс тохиолдол, баримтыг судалж, баримтжуулан ирэх жилийн илтгэлд тусгах бөгөөд эмэгтэйчүүдийн хүчирхийллээс ангид байх эрх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах зэрэг эрхийн өнөөгийн нөхцөл байдал, чанар, хүртээмж, тулгамдсан асуудлыг санал асуулга, бүлгийн ярилцлага, бичиг баримтын шинжилгээгээр тодорхойлох юм.

Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын хэсэг өнөөдөр буюу 2019 оны 05 дугаар сарын
13-нд Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд, 14-нд Хөлөнбуйр суманд ажиллана.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.