Төвийн бүсийн уралдааны үеэр 700 гаруй албан хаагч ажиллажээ

2019-05-13 Мэдээ, мэдээлэл

ММСУХ-ноос зохион байгуулсан төвийн бүсийн уралдаан өнгөрсөн ням гарагт Хүй долоон худагт боллоо.

Засгийн газрын тогтоолын дагуу Г.Пунцагбалжир агсны нэрэмжит болсон уг уралдааны хүрээнд Батлан хамгаалах яамны Зэвсэгт хүчний жанчин штаб, ЦЕГ-тай хамтран өндөр харуул хамгаалалт дор зохион байгуулав.

Уралдаан зохион байгуулах комиссын дарга, тод манлай уяач Ө.Пүрэвбаатар “Эмх журмыг чандлан сахиулахаас гадна аливаа эрсдлээс урьдчилан сэргийлж, уралдааны замд өөрчлөлт оруулан жалга, гуу гэтлэхээргүй болгосон. Мөн хуурайшилт ихтэй байгаа учир долоо хоногийн эхнээс услалт хийгдсэн. Ийнхүү зохион байгуулагчдын зүгээс идэвхи санаачлагатай ажиллаж байгаа учир уралдаан маань сайхан боллоо” гэсэн юм.

Харин цагдаагийн байгууллагыг төлөөлж  ирсэн ЦЕГ-ын НХЖХ, ОНАБХА-ны ОНАБХГ-ын дарга, дэд хурандаа Ц.Цэрэнпунцаг “ЦЕГ ММУСХ-той хамтран ажиллахдаа өнгөрсөн жилийн улсын баяр наадмын жишгийг дагасан. Өнгөрсөн жилийн наадмаар бид уралдаан дагадаг машиныг тоог хязгаарлаж чадсан. Энэ удаа тэр жишгийг баримталж ажиллалаа. Өөрөөр хэлбэл зайлшгүй шаардлагатайгаас бусад машиныг дагуулаагүй. Манай байгууллагын зүгээс уралдааны дэг журмыг сахиулахад 700 гаруй албан хаагч ажиллав” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.