“Гар тээшээ аваад гарсан хүмүүс”-ийг шалгаж хариуцлага хүлээлгэнэ

2019-05-7 Ертөнц

Москвагаас – Мурманскийн чиглэлд хөөрсөн нисэх онгоц Шерметьевогийн нисэх буудалд эргэн буухдаа осолдож 41 хүний амь нас эрсэдсэн. Онгоцны ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа албаны хүмүүс камерын бичлэгнээс нэгэн бичлэг илрүүлсэн нь Орост шуугиан дэгдээгээд байна.
Шатаж эхэлсэн онгоцны хамгийн урд талын VIP суудлууд дээр сууж байсан хүмүүс ослын үед гар тээшээ авах гэж эгнээ хоорондын коридорыг хааснаас олон хүмүүсийн зам хаагдаж амиа алдсан нь бичлэгнээс тодорхой харагджээ.

ОХУ-ын хуулийн байгуулагын мэдэгдсэнээр “Гар тээшээ аваад гарсан хүмүүс”-ийг шалгаж хариуцлага хүлээлгэх юм байна. 22 настай онгоцны бортпроводник Максим Мойсеев гэдэг залуу эхний хаалгыг нээсэн бөгөөд бас нэг хаалгыг нээж амжилгүй, зорчигчдоо аврах гэж байгаад өөрөө амиа алджээ.

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.