Ганц сэдвээр:
Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт”-т хамрагдах бололцоо бүрдэж долоон төрлийн татвар нэмсэн. Мөн тэтгэврийн насыг нэмсэн юм. Гэвч энэ нь олон нийтийн зүгээс нэлээд шүүмжлэл хүлээж байна. Тиймээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяраас эл хүрээн дэх зарим асуудлыг тодруулсан юм.
-Олон улсын валютын сангийн шахалтаар аргагүй эрхэнд тэтгэврийн насыг нэмсэн үү. Эсвэлдотоод хэрэгцээ байсан юм уу?
-Нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа ажиллах хүчин тэтгэвэр авагчаасаа олон боловч тэтгэврийн сан хямралд орсон. Өөрөөр хэлбэл, маш их хэмжээний алдагдалтай ажиллаж байна. Учир нь 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийг төр даадагбайсан. Харин 2007 оноос өмнө НДШ-ийн хувь 19 байсан бол 2007 оноос бууруулж 14 болгосон. Өндөр настны тэтгэврийн сан энэхүү ачааллаа дийлэхгүйгээс үүдэн зөвхөн энэ онд 587,3 тэрбум төгрөгийг төсвөөс татаас болгон авч байна. Гурван жилийн дараа алдагдал нь бараг нэг их наяд төгрөгт хүрнэ. Тиймээс л тэтгэврийн насыг арга буюу нэмэх шаардлатай болсон.
-Манай улсын дундаж наслалт нэлээд богино. Энэхүү өөрчлөлт гарснаараа иргэдэд ямар нэгэн өгөөж байна уу?
-Ирэх жилээс тэтгэвэрт гарах насыг 60,6 болгоно. Гэхдээ 60.6 жил болон түүнээс хойш тэтгэврээ тогтоолговол өндөр байх болно. Түүнээс нааш тэтгэврээ тогтоолговол өнөөдрийн төвшиндөө тэтгэврээ авдаг байхаар сонголтыг дээрх хуулийн зохицуулалтаар иргэдэд олгоно.
-Хүнд болон хортой нөхцөлд ажилладаг иргэдийн тэтгэврийн насыг энэхүү хуулиар хэрхэн өөрчлөх вэ?
-Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд, маргаашаас л тэтгэвэрт гарах нас 65 болчих юм шиг ойлгож болохгүй. Тэтгэврийн нас жилд зургаан сараар нэмэгдсээр 2038 он гэхэд 65 насанд хүрч, тэтгэвэрт гарахаар зохицуулалт хийсэн. Намрын чуулганд Нийгмийн даатгалын багц хуулийг өргөн барьж, тэтгэврийн насыг сонголттой болгохоор зохицуулалт хийхээр төлөвлөсөн. Харин хүнд болон хортой нөхцөлд ажилладаг иргэдийн тэтгэврийн нас өнөөдрийнхөөр хадгалагдана. Энэхүү хууль 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.
О.Соёмбо
11 цагийн өмнө
13 цагийн өмнө
13 цагийн өмнө
15 цагийн өмнө
15 цагийн өмнө
Өчигдөр
87365
30403
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.