Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Г.Номин, Г.Төгөлдөр нарт холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч урьдчилан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2019 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 13:30 цагт хийхээр товлоод байна.
Тус эрүүгийн хэрэг нь “Юнит сайклер” ХХК-д холбогдох 668 хохирогчтой, их хэмжээний хохиролтой залилангийн хэрэг тул тухайн хэргийн хохирогч нар иргэний бичиг баримттайгаа тавдугаар сарын 6-ны өдрөөс 9-ний өдрийн хооронд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын байр буюу хуучнаар Баянзүрх дүүргийн шүүхийн байранд ирж шүүгчийн туслах Д.Мөнхтогтохтой 202 тоот өрөөнд ирж уулзан холбогдох мэдээллийг авахыг мэдэгдэж байна.
Хаяг: БЗД-ийн 2 дугаар хороо КТМС-ын ард шүүхийн байр.
Холбоо барих утас: Холбогдох мэдээллийг 458175, 99278995 шүүгчийн туслах Д.Мөнхтогтох
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.