“Капитал”-ын А.Ариунболдыг саатуулан шалгаж байна

2019-05-1 Мэдээ, мэдээлэл

 

“Капитал” банкны эзэн, Бишрэлт группийн ерөнхийлөгч А.Ариунболдыг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт /2019.04.26/Эрүүгийн цагдаагийнхан саатуулж, Урьдчилан саатуулах 461 дүгээр ангид хорьсон талаар манай сайт мэдээлж байсан. Түүнийг Банкны тухай хууль тогтоомж зөрчсөн гэсэн үндэслэлээр саатуулан шалгаж байна гэж эх сурвалж хэллээ.

“Капитал” банкны захирал А.Ариунболд нь  УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн нөхөр юм.

Монголбанк өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-ны өдөр “Капитал” банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, үйл ажиллагааг нь зогсоосон юм. Тус банкинд тодорхой арга хэмжээнүүдийг авсан ч дээрдээгүй тул энэхүү шийдвэр гаргасан байдаг.

“Капитал” банк нь 28 салбар нэгж, 165,257 харилцах данс эзэмшигч, 56,164 хадгаламжийн данс эзэмшигчтэй, активын хэмжээгээр банкны системийн 1.1 хувийг бүрдүүлж байсан бөгөөд 250 ажилтныг нь халаад байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.