ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле “Биокомбинат” УТҮГ, “Мал эмнэлгийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори” ТӨААТҮГ, “Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори”, “Нийслэлийн мал эмнэлгийн газар”, “Мал эмнэлгийн ерөнхий газар”-ын үйл ажиллагаатай биечлэн танилцаж, эмч шинжээч ажилтнуудын саналыг сонсож үүрэг чиглэл өгсөн юм.
Эдгээр байгууллагын малын эмч ажилтнууд мал эмнэлгийн салбарын боловсон хүчнийг чадавхжуулах, ажлын байрны нөхцөлийг сайжруулах, агааржуулалтын асуудал, тоног төхөөрөмжийн шинэчлэх, боловсон хүчний орон тоог нэмэгдүүлэх, цалингийн шатлал, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлыг хөндөж байв.
ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле “Монгол улсын Засгийн газраас сахилга хариуцлагыг сайжруулж, ажлын бүтээмжийг дээшлүүлэн ажиллах чиглэл өгсөн. Тиймээс та бүхэн хуулийн дагуу ажлын цагийг үр бүтээлтэй, өнгөрүүлэх нь чухал байна. Мөн мал эмнэлгийн салбарт ажилладаг боловсон хүчний цалин, нийгмийн асуудлыг түлхүү анхаарна. Энэ хүрээнд эрхзүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Та бүхэн дээрх саналуудаа нэгтгээд хүргүүлэх шаардлагатай байна. Энэ салбарт ажиллаж байгаа малын эмч, ажилтнууд малын гоц халдвартай голомтод ажиллаж үзлэг шинжилгээ хийж эрсдэлтэй нөхцөлд байдаг учир өөрсдийнхөө эрүүл мэндэд маш сайн анхаарч ажиллаарай” гэв.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.