Тээврийн цагдаагийн алба өнгөрсөн амралтын өдрүүдэд 490 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 315-ыг нь шалгаж шийдвэрлэжээ.
Тус албанд бүртгэсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 14 хүн гэмтсэн байна. Эдгээр ослын хэлбэрийг үзвэл, явган зорчигч мөргөсөн 9, автомашин хоорондоо мөргөлдсөн 11, гэрлийн шон, үл хөдлөх зүйл мөргөсөн 2 осол гарсан байна.
Гарсан ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:
Баянзүрх дүүргийн нутаг Намъянжүгийн гудамжинд марк, улсын дугаар тодорхойгүй автомашин явган зорчигч 50 настай, эрэгтэй Б-г мөргөж гэмтээгээд хэргийн газраас зугтсан хэргийг алба хаагчид шуурхай олж тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байна.
Мөн Баянзүрх дүүргийн нутаг Цайз төвийн урд замд “Mercedes benz” маркийн автомашины жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас “T.Pruis”, “N.Caravan”, “T.Pruis” маркийн гурван автомашинтай мөргөлдөж, зорчигч хоёр хүн гэмтсэн хэргийг шалгаж байна.
Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 107 зөрчлийг саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцсон ба согтуугаар замын хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн осолд холбогдож, өртсөн жолооч нэг, явган зорчигч хоёр бүртгэгдсэн байна.
Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог ба үүнтэй холбоотойгоор байгууллага, аж ахуй нэгжээс янз бүрийн өдөрлөг, ёслол зохион байгуулдаг билээ.
Манай улсын хувьд энэ өдрийг бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж, амралтын өдөр болгодог ба энэ жилийн хувьд үргэлжлээд амралтын өдрүүд тохиож байна.
Өнгөрсөн жилийн баярын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 07,08-ны өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 176 зөрчлийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцсоноос 45 орчим хувь нь эмэгтэй жолооч нар байсан байна.
Иймд иргэд та бүхнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох болон явганаар замын хөдөлгөөнд оролцохгүй байх, баярыг согтууруулах ундаанаас татгалзаж, зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэхийг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.