Бизнесийн төлөөллийн байгууллага болох МҮХАҮТ-ын ээлжит ХХ их хурал Соёлын төв өргөөнд эхэллээ.
Дөрвөн жилд нэг удаа болдог энэхүү их хурал нь Танхимын удирдах дээд байгууллага бөгөөд тайлант хугацаанд Танхимын хийсэн ажлыг үнэлж дүгнэн ирэх жилүүдийн зорилтоо тодорхойлж, МҮХАҮТ-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, Танхимын удирдах байгууллага, албан тушаалтнуудыг сонгодог журамтай. Энэ удаагийн ээлжит XX Их хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
Үүнд:
МҮХАҮТ-аас 2015-2018 онуудад хийж гүйцэтгэсэн ажлын тайлан
Хяналтын зөвлөлийн 2015-2018 онуудад хийж гүйцтэгэсэн ажлын тайлан
МҮХАҮТ-ын дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлт
МҮХАҮТ-ын удирдах дээд байгууллагуудын сонгууль
МҮХАҮТ-ыг ирэх дөрвөн жилд удирдан авч явах Удирдах байгууллага, Хяналтын зөвлөл, Танхимын удирдлагын сонгууль гишүүд, олон нийтийн анхаарлын төвд байдаг. Энэ ч үүднээс дотоод ардчиллын дагуу нийт гишүүд, хурлын төлөөлөгчид, бие даагчдын хувьд нэр дэвших, дэвшүүлэх үйл ажиллагаа нээлттэй, ил тод байдгаараа онцлогтой.
Одоо МҮХАҮТ-ын ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн даргаар Б.Лхагважав, МҮХАҮТ-ын даргаар М.Оюунчимэг нар ажиллаж байна.
МҮХАҮТ-ын дүрмийн дагуу тус танхимын ерөнхийлөгчид нэр дэвшихээ дөрвөн хүн албан ёсоор мэдэгдсэн. Тодруулбал, МҮХАҮТ-ийн одоогийн ерөнхийлөгч Б.Лхагважав, CEO клубийн ерөнхийлөгч, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар өрсөлдөх юм. Мөн “Өгөөж чихэр боов” компанийн Ерөнхий захирал С.Түмэнгэрэл нэр дэвших юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.