Иргэний хамгаалалтын өдрийг “Хүүхдийн аюулгүй байдал, бидний үүрэг хариуцлага” уриан дор тэмдэглэнэ

2019-02-27 Мэдээ, мэдээлэл


Жилийн бүрийн гуравдугаар сарын нэгэнд дэлхий нийтээр Олон улсын иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай.

Энэ жилийн хувьд Олон улсын иргэний хамгаалалтын байгууллага /ОУИХБ/-аас “Хүүхдийн аюулгүй байдал, бидний үүрэг хариуцлага” уриаг гишүүн орнуудын хүрээнд дэвшүүлсэн байна. Монгол Улс ОУИХБ-д 1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 онд жинхэнэ гишүүнээр элссэн байна. Харин 2011 онд Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн орон болсон юм.

“Хүүхдийн аюулгүй байдал, бидний үүрэг хариуцлага” уриан хүрээнд Онцгой байдлын байгууллагаас албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулах, алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилтын хүрээнд спортын уралдаан тэмцээн, сургалт, өдөрлөгийг зохион байгуулах юм.

Дашрамд дуулгахад, ОУИХБ-аас өөрийн улс орондоо иргэний хамгаалалт, Онцгой байдлын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан алба хаагчдад “Баатар одон”-г хүртээдэг байна. Энэхүү одонгоор Онцгой байдлын байгууллагаас нийт 30 гаруй алба хаагч шагнагдаад байгаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.